Зурхайч Б.Түмэннасан: Одоо Х.Баттулгыг юу ч зогсоож чадахгүй…

Монголчууд бид улсынхаа тав дахь ерөнхийлөгчийн сонгож, эрийн гурван наадмаа хийж, аялал зугаалгын амттайхан өдрүүдээ үргэлжлүүлж байна. Гэвч наадмын маргааш намар гэж үг бий. Хэдхэн хоногийн дараа бидний амьдралд сургууль, цэцэрлэг, хадлан тариалан, ногоо хураалт, өвлийн бэлтгэл гээд ажил ундарч эхэлнэ. Бид энэ удаа зурхайч Б.Түмэннасантай уулзаж улс орны ирэх цагийн өнгө аяс, ерөнхий байдлын талаар асууж тодрууллаа.

-Сайн байна уу, та. Бид танаас улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын ерөнхий төлвийг харуулах гэсэн юм?

-Энэ улс оронд  бас хүний амьдралд олон асуудал бий. Чухам алийг нь тодруулах гэсэн юм.

-Эхлээд Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сонгуульт хугацаандаа хэрхэн ажиллах бол. Энэ хүн ард олны амьдралд, улс орондоо өөрчлөлт хийж чадах уу?

-Сайн, муу хэл ам энэ хүнээс салахгүй. Энэ хүнийг муу хүн болгож, муу үйл хийсэн болгох оролдлого олон гарна. Гэвч одоо Х.Баттулгыг  юу ч зогсоож чадахгүй. Х.Баттулга одоо өөрт байгаа далд чадваруудаа ил гаргаж жинхэнэ өнөөгийн төрд хэрэгтэй удирдагч болохоо харуулна.

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал таагүй байгаа. Харин цаашид ямархуу байдалтай өрнөхийг та хэлж өгөөч?

-Баяр баясгалантай харагдаж байна. Сайхан үйл явдлууд болно. Олон асуудал эв эеээр шийдэгдэж сайхан цаг ирж байна.

-Баярлалаа, сайхан мэдээ байна. Ган гачиг тайлагдах уу?

-Одоо зуны үлдсэн хугацаанд хангай дэлхий хур бороогоо харамгүй хайрлана. Гэхдээ хүмүүс бид хичээх хэрэгтэй. Хангай дэлхийдээ сайхнаар, зөвөөр хандаж, гуйж аргадаж цай сүүний дээжээ өргөж талархаж амьдах ёстой.

-Үр тариа, ногоо, хадлан тариалан хэр байх бол?

-Ирэх өвөл, хавар бол гурил, хүнсний ногоонд нэлээд мөнгө гадагшаа гарна. Учир нь өмнөх жилүүдээс үр тариа ургац бага хэмжээгээр алдаж байна.  Хадлан тэжээлийн тухайд хангалттай  сайн биш ч өвөл даруу сайхан болох төлөвтэй байгаа.

-Баярлалаа.

About Author

client-photo-1
admin

Comments

Leave a Reply