ШУУРХАЙ МЭДЭЭ: Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхүүдээ томилох ажилдаа ороод байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох сонирхолтой олон хүний нэр яригдаж буй ч баттай мэдээллээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг улс төрийн болоод ахлах зөвлөхөөр томилон ажлуулах шийдвэрийг гаргасан байна. Мөн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа томилогдохоор болжээ. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гэх залууг зөвлөхөөрөө ажиллуулах болсон мэдээлэл байгаа юм. Р.Бурмаагийн хувьд МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамгийн ойрын хүн. Тэрбээр Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн болон иргэний нийгэмийн чиглэлд олон жил ажилласан туршлагыг нь харгалцан үзсэн бололтой.

Ө.Шижир нь Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж.

Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр яригдаж байгаа ч хэнийг нь уг албан тушаалд томилох эсэх нь хараахан тодорхойгүй байна. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн зөвлөхүүд эхнээсээ томилогдох юм.

About Author

client-photo-1
admin

Comments

Leave a Reply