2017.07.16-нд ROAD FC-ын хүнд тулаанд манай тамирчин Х.Амартүвшин өрсөлдөгчийнхөө тархийг газар савтал нам цохин унагаж ялалт байгууллаа. Ингэснээрээ шилдэг 8-д шалгарч байгаа юм. Энэ бичлэгийг цааш нь шэйр хийж түмэнд түгээ Монголчуудаа. Уухай уухай уухай !!!

Posted by 60 Хором тв шоу on Sunday, July 23, 2017

ROAD FC-ын хүнд тулаанд манай тамирчин Х.Амартүвшин өрсөлдөгчийнхөө тархийг газар савтал нам цохин унагаж ялалт байгууллаа. Ингэснээрээ шилдэг 8-д шалгарч байгаа юм. Энэ бичлэгийг цааш нь шэйр хийж түмэнд түгээ Монголчуудаа. Уухай уухай уухай !!!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Монголчууд бид улсынхаа тав дахь ерөнхийлөгчийн сонгож, эрийн гурван наадмаа хийж, аялал зугаалгын амттайхан өдрүүдээ үргэлжлүүлж байна. Гэвч наадмын маргааш намар гэж үг бий. Хэдхэн хоногийн дараа бидний амьдралд сургууль, цэцэрлэг, хадлан тариалан, ногоо хураалт, өвлийн бэлтгэл гээд ажил ундарч эхэлнэ. Бид энэ удаа зурхайч Б.Түмэннасантай уулзаж улс орны ирэх цагийн өнгө аяс, ерөнхий байдлын талаар асууж тодрууллаа.

-Сайн байна уу, та. Бид танаас улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын ерөнхий төлвийг харуулах гэсэн юм?

-Энэ улс оронд  бас хүний амьдралд олон асуудал бий. Чухам алийг нь тодруулах гэсэн юм.

-Эхлээд Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сонгуульт хугацаандаа хэрхэн ажиллах бол. Энэ хүн ард олны амьдралд, улс орондоо өөрчлөлт хийж чадах уу?

-Сайн, муу хэл ам энэ хүнээс салахгүй. Энэ хүнийг муу хүн болгож, муу үйл хийсэн болгох оролдлого олон гарна. Гэвч одоо Х.Баттулгыг  юу ч зогсоож чадахгүй. Х.Баттулга одоо өөрт байгаа далд чадваруудаа ил гаргаж жинхэнэ өнөөгийн төрд хэрэгтэй удирдагч болохоо харуулна.

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал таагүй байгаа. Харин цаашид ямархуу байдалтай өрнөхийг та хэлж өгөөч?

-Баяр баясгалантай харагдаж байна. Сайхан үйл явдлууд болно. Олон асуудал эв эеээр шийдэгдэж сайхан цаг ирж байна.

-Баярлалаа, сайхан мэдээ байна. Ган гачиг тайлагдах уу?

-Одоо зуны үлдсэн хугацаанд хангай дэлхий хур бороогоо харамгүй хайрлана. Гэхдээ хүмүүс бид хичээх хэрэгтэй. Хангай дэлхийдээ сайхнаар, зөвөөр хандаж, гуйж аргадаж цай сүүний дээжээ өргөж талархаж амьдах ёстой.

-Үр тариа, ногоо, хадлан тариалан хэр байх бол?

-Ирэх өвөл, хавар бол гурил, хүнсний ногоонд нэлээд мөнгө гадагшаа гарна. Учир нь өмнөх жилүүдээс үр тариа ургац бага хэмжээгээр алдаж байна.  Хадлан тэжээлийн тухайд хангалттай  сайн биш ч өвөл даруу сайхан болох төлөвтэй байгаа.

-Баярлалаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгад зарим орны элчин сайд бараалхлаа http://sbn.mn/

Posted by SBN tv on Tuesday, July 25, 2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхүүдээ томилох ажилдаа ороод байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох сонирхолтой олон хүний нэр яригдаж буй ч баттай мэдээллээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг улс төрийн болоод ахлах зөвлөхөөр томилон ажлуулах шийдвэрийг гаргасан байна. Мөн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа томилогдохоор болжээ. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гэх залууг зөвлөхөөрөө ажиллуулах болсон мэдээлэл байгаа юм. Р.Бурмаагийн хувьд МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамгийн ойрын хүн. Тэрбээр Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн болон иргэний нийгэмийн чиглэлд олон жил ажилласан туршлагыг нь харгалцан үзсэн бололтой.

Ө.Шижир нь Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж.

Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр яригдаж байгаа ч хэнийг нь уг албан тушаалд томилох эсэх нь хараахан тодорхойгүй байна. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн зөвлөхүүд эхнээсээ томилогдох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр буюу 7 сарын 23-нд  “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлтэнд оролцов. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгаас гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын хойд бүс хариуцсан орлогч дарга, хошууч генерал Рожер Нобел болон  олон улсын цэргийн хамтарсан сургуульд оролцогч улс орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд, цэргийн атташе,  цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэрх Ерөнхийлөгч Х.Баттулгын хувцаслалтанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд нийгмийн сүлжээнд санал бодлоо олноор илэрхийлж байна.

Тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан “HERO Entertainment” студийн найруулагч н.Баатар хүртэл шүүмжилж : ” Хоёр нөхөртэй хэлэлцээр хийж тохирч болдоггүй гэдэг! 1-рт террорист,2-рт ёслолын алба.  Ёслолын алба муу ажиллаад байна уу? Уг нь Ерөнхийлөгч мэдрэмжтэй” хэмээжээ.

Сэтгүүлч Н.Урантогтох-н зураг.

Улсын арслан Ц.Содномдоржид Тоёота корпорациас түрүү бөхийн бай 1ш Land Cruiser 200, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс 1ш Lexus 570 автомашин, Монос группээс 4 өрөө орон сууц, ШШГЕГ-аас дэд хурандаа цол бэлэглэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.

Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, цаг агаар таагүй ган гачиг, хуурайшилттай нөхцөл байдлыг харгалзан нийслэлийн Онцгой комиссоос энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.

Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэв. Мөн малаа вакцинд хамруулаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Иргэд эрхээ эдлэх болохоороо эдэлдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тарааж, нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж өөр эмнэлэгт хариуцуул. Хяналт тавьж чадаагүй мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцож, эргээд  надад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хакүхо М.Даваажаргал Монголд ирсэн дариудаа хэвлэлийнхэнтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр есдүгээр сарын башёгийн бэлтгэл эхлэх хүртлээ Монголдоо амрахаар төлөвлөжээ.

Гадаадын Засгийн газрын тэтгэлгүүд зарлагджээ

Сүүлийн жилүүдэд Монголын залуус гадаадад суралцах нь элбэг болсон. Тэдний хувьд хувиараа зардлаа даагаад явах нэг хэсэг байхад, тэтгэлэгт хамрагдаад суралцах багагүй хэсэг ч байгаа юм. Гадаадад суралцахыг зорьж байгаа залууст зориулж дараах мэдээллийг хүргэж байна.
1. Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газраас олгодог тэтгэлэг :
“British Chevening Scholarships” Жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг орчим ба үүнд сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амьжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардлыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 15-ныг дуустал хүлээн авдаг.Дэлгэрэнгүй
2. АНУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлэг:
2.1. “Fulbright Foreign Student Program”
Манай оюутнуудын нэлээд түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол 2016/2017 оны хичээлийн жилийн тэтгэлт хөтөлбөрийн мэдээлэлийг энэлинкээр орж лавлагааг Local embassy or Fulbright Commission-с авна уу. Тэтгэлэгт сургалтын зардал, даатгал, оюутны сар бүрийн тэтгэмж, ирж очих нислэгийн зардал багтдаг.
2.2. “Hubert H. Humphrey Fellowship Program”
Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгодоггүй сургалтуудад олгодог бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтнүүдийг хамруулдаг. Тэтгэлэгт, тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардлыг оруулан тооцно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг, мэргэжлийн судалгааны ажлын аялал, уулзалт, семинар сургалтын зардлууд багтдаг.
Суралцах мэргэжлийн жагсаалт:
• Agriculturaland Rural. Development • Communications/Journalism • Economic Development • Educational Administration, Planning and Policy • Finance and Banking • Higher Education Administration • HIV/AIDS Policy and Prevention • Human Resource Management • Law and Human Rights • Natural Resources, Environmental Policy, and Climate Change • Public Health Policy and Management • Public Policy Analysis and Public Administration • Substance Abuse Education, Treatment and Prevention • Teaching of English as a Foreign Language • Technology Policy and Management • Trafficking in Persons Policy and Prevention • Urban and Regional Planning Дэлгэрэнгүй
3. Европын орнуудын Засгийн газраас олгодог тэтгэлэг:
3.1. “Netherlands Fellowship Programme”
Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор, богино хугацааны сургалтад суралцах бол өргөдлийг илгээх боломжтой. Нийт 51 оронд олгодог ба категори нэгд байгаа улсуудад илүү боломжийг олгодог. Тэтгэлэгт сургалтын зардал, визаны хураамж, судалгааны ажлын зардлууд багтдагаас гадна суралцах явцад цалинтай ажил олгох боломж бий. Албан ёсны вэб хуудас
3.2. “Norwegian Quota Scholarship Scheme”
Тэтгэлэгт бакалавр, магистр, докторын сургалтанд 2017 оны 9 дүгээр сард эхлэн суралцах ба өөрийн суралцаж буй их дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлгийг олгохдоо 30% тэтгэлэг, 70% зээлийн нөхцөлтэйгээр боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчдийн 70% зээл нь тэтгэлэг болдог.
3.3.”DAAD Scholarships for Development-Related Postgraduate Courses” Германы Засгийн газраас магистрын сургалтанд 50% , 100% тэтгэлэг олгодог. Дараах жагсаалтанд буй улсын иргэд хамрагдах боломжтой. LINK Монгол улсын иргэд хамрагдах боломжтой ба Герман хэлний A2-B1 түвшинд байх, IELTS 6,0 , IBT TOEFL 80 оноотой байх шаардлагатай.
3.4. “Swiss Government Excellence Scholarships” 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажлаа Швейцарийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгоно. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардал багтана. дэлгэрэнгүй
3.5. “Swedish Institute Study Scholarships” Шведийн их дээд сургуулиудад магистраар суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн Засгийн газрын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал, даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 гаруй төрлийн тэтгэлэг санал болгодог. Сонгогдох эрхтэй магистрын програмуудын жагсаалтыг албан ёсны вэб сайт -аас харна уу.
3.6. “Denmark Government Scholarships for Non-EU Students “ Дани улсын Засгийн газар
тус улсад магистраар суралцах хүсэл эрмэлзэлтэй олон улсын оюутнуудыг талархан хүлээн авдаг. Тэтгэлгийн тоог Европын Холбоо / Данийн Боловсролын яамнаас жил бүр тодорхойлдог. Дээд боловсролын байгуулагуудын жагсаалт – албан ёсны вэб сайт
3.7. “Italian Government Scholarships for Foreign Students” Италийн иргэн, гадаадын иргэн аль аль нь Итали-д суралцахад Италийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Италийн улсын сургуулиудад магистр, бакалавр, Итали хэлний сургалтад суралцахад олгоно. Дэлгэрэнгүй
3.8. ” Eiffel Scholarships in France for International Students” Францын гадаад харилцааны яамнаас санаачилсан Францын дээд боловсролын байгууллагуудад хамгийн сайн гадаад оюутнуудыг татах зорилготой Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтанд хөнгөлөлт олгодог.
Суралцах чиглэл : • инженерийн шинжлэх ухаан, тухайлбал математик, физик, хими нано, био технологи, дэлхий, байгаль орчин, мэдээлэл зүй, харилцаа технологи зэрэг • эдийн засаг, менежмент • хууль, улс төр Дэлгэрэнгүйг
4.Австрали, Шинэ Зеландын засгийн газруудаас олгодог тэтгэлэг:
4.1. “Australia Awards Scholarships” Энэхүү тэтгэлэг хөгжиж буй орны залуучуудыг дэмжих зорилготой ба тэтгэлгээр суралцаж дуусаад эх орондоо ирж, суралцсан мэдлэгээ бусдад түгээх эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах шаардлага тавьдаг. Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр, магистр, докторын сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал, оюутны даатгал, ирж буцах онгоцны билет, амьжиргааны зардал багтана. Дэлгэрэнгүй
4.2. “Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students” Магистрын
2 жил, докторын 4 жилийн сургалтанд олгодог тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд суралцах хугацааны сургалтын зардлыг бүрэн даахаас гадна, аялалд 3000 AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000 AUD, сарын оюутны тэтгэмж 3000 AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. Дэлгэрэнгүйг
4.3. “Australia International Postgraduate Research Scholarships”Магистр, докторын гадаад оюутнууд судалгаа шинжилгээ хийх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажилласнаар туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломж олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт, даатгалын зардал багтдаг. Дэлгэрэнгүйг
4.4. “New Zealand Development Scholarships” Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог энэ тэтгэлэгт сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгал багтдаг.Дэлгэрэнгүйг
5.Азийн улс орнуудын Засгийн газраас олгодог тэтгэлэгүүд:
5.1. “Japanese Government Scholarships for International Research Students” Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Японы их дээд сургуулиудад суралцах гадаад оюутнуудад олгодог тэтгэлэг юм. Сургалтын бүрэн зардал сар бүр тэтгэмж 143,000-145,000 иен, сар бүр оюутны цалин 2,000 or 3,000 иен, хоёр талын нислэг, зарим судалгааны ажлын зардлууд багтдаг. Дэлгэрэнгүйг
5.2. “Chinese Government Scholarships-Bilateral Program for International Students” Хятадын Засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог. 100 хувийн тэтгэлэгт сургалтын зардал, сарын тэтгэмж, орон сууцны зардал, даатгал багтана. 50 хувийн тэтгэлэгт зарим тэтгэмжүүд хасагддаг. Дэлгэрэнгүйг
5.3 “Taiwan Scholarships for International Students” Тайваны Засгийн газар боловсролын яамаараа дамжуулан тус улсын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад олгоно. Тэтгэлэгт сургалтын зардал, тэтгэмж багтана. Дэлгэрэнгүйг
5.4 “Turkey Scholarships for International Students” Туркын Засгийн газраас бүрэн санхүүждаг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркын их дээд сургуульд суралцах гадаадын оюутнуудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутны байр, хоёр талын нислэгийн зардал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн олгодог. Дэлгэрэнгүйг
5.6 “Malaysian Government Scholarships”
Малайзын Боловсролын яамнаас санаачилсан энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн ухаалаг залуучуудыг Малайзын дээд боловсролын хөтөлбөрүүдэд суралцуулах зорилготой юм. Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд, аялалын даатгал гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.Дэлгэрэнгүйг
5.7 “Korean Government Scholarships”
Солонгос улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутнуудад олгодог боломжит хөтөлбөр бөгөөд үүгээрээ дэлхийн удирдагч бэлтгэх, дэлхийн хэмжээнд Солонгосын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд, аялалын даатгал багтсан байдаг. Дэлгэрэнгүйг
“Залуу хүн зорилготой бол эх орон минь жаргалтай” гэдэг сайхан үг бий. Тиймээс эх орныхоо ирээдүй болсон залуус та бүхэн гадаадын өндөр хөгжилтэй оронд сурах зорилго тавиад хичээвэл, боломж байгаа гэдгийг энэ дашрамд дурдъя.